Дархан-Уул аймагт 17 настай хөвгүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
Б. Марал
2026-05-20
/
Нийгэм

Дархан-Уул аймагт 17 настай хөвгүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

 

"Монгол Эр Хүн" зорилтот төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар "Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1019 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулсан байна.

Цэргийн насны өмнөх хүүхдүүдийг үзлэгт хамруулахад сэтгэц зан төрхийн болон хоол боловсруулах замын өөрчлөлттэй, биеийн хөгжлийн ерөнхий индекс алдагдсан хүүхдүүдийн эзлэх хувь өндөр гарчээ. Гол шалтгаан нь хоолны илчлэг чанар дутмаг, амьдралын буруу хэвшилтэй холбоотойг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Тус үйл ажиллагааг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний жилд хөвгүүдийн дунд зуршилт эмгэг буюу дэлгэцийн донтолт, нойргүйдэх зэрэг эмгэгүүд илүүтэй илэрч байсан бол энэ жил дээр дурдсан өвчлөлүүдээс гадна батгашил, арьс харшлын өвчнүүд зонхилон илэрчээ.

Үзлэгийн үеэр мөн 600 гаруй эрэгтэй хүүхдээс электрон тамхины хэрэглээний талаарх судалгаа авахад өсвөр насны хүүхдүүдийн тамхи татаж эхэлсэн дундаж нас 14 гэж гарсан. Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд тутмын нэг нь вэб татдаг гэжээ. Хөвгүүд ихэнхдээ хүрээллээсээ сөрөг муу зуршилд автах эрсдэл өндөр байна.

Судалгааны багийнхан өчигдөр /2026.05.19/ аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаад судалгааны үр дүнг танилцуулан, хөвгүүдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд цаашид илүү анхаарах чухал шаардлагатай байгааг хэллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28