Испанийн шүүх Шакираг цагаатгаж, 60 сая еврог буцаан олгохоор болжээ
Б. Марал
2026-05-19
/
Дэлхий

Испанийн шүүх Шакираг цагаатгаж, 60 сая еврог буцаан олгохоор болжээ

 

Татвараас зайлсхийх хэрэгт холбогдсон дуучин Шакираг Испанийн шүүх цагаатгаж, торгууль хэлбэрээр түүнээс хураан авсан 55 сая еврог эргүүлэн өгөх шийдвэр гаргажээ. Хүүг тооцвоос нийт 60 сая орчим еврог Шакирад буцаан олгох юм.

Энэ нь 2011 онд дэгдсэн татварын асуудлаарх маргаан бөгөөд дуучин Испанид байх хугацаандаа татвар төлөх ёстой субъект мөн байсан үү гэдгийг Испанийн эрх баригчид нотолж чадаагүй хэмээн Мадридын шүүх үзсэн байна.

Испанийн хуулийн дагуу, тус улсад 183 хоногоос дээш хугацаагаар байсан хүнийг татвар төлөгчөөр бүртгэдэг ажээ. Гэтэл Шакира 2011 онд Испанид ирээд 163 хоногийг өнгөрүүлсэн болохыг татварын алба тогтоосон байна.

Тухайн үед дуучин бүсгүй хөлбөмбөгчин асан Жерар Пике дотно харилцаатай байсан бөгөөд Испанид бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан гэж татварын алба үзжээ. Харин Шакира, Пике нарын харилцааг эрхзүйн үүднээс гэр бүлийн харилцаа гэж үзэх үндэслэлгүй байсан, мөн дуучны бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гол газар нь Испани байсан гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүх дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дуучны өмгөөлөгч Хосе Луис Прада хэлэхдээ “найман жилийн турш үргэлжилж, байж боломгүй хохирол учруулсан сорилтод шүүх цэг тавилаа” гэжээ.

Өмнө нь ч Шакира татварын хэрэгт холбогдож байжээ. Тухайлбал, 2012-2014 онд 14.5 сая еврод ногдох орлогын татвараа төлөөгүй гэх хэрэгт 2023 онд түүнийг буруутгасан байна. Харин Шакира шүүх хурлаас өмнө прокурорын газартай гэрээ байгуулснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 7.3 сая еврог хүү, алдангийн хамт төлжээ.

Ташрамд дурдахад, нэр алдартай хүмүүсийн оффшор дансуудыг илчилсэн Paradise Papers гэдэг баримт бичигт Шакирагийн нэр дурдагдсан байна.

Сүүлийн жилүүдэд Испанийн татварын алба спортын оддын татвар төлөлтийн байдлыг илүү нарийн хянах болжээ. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Л.Месси, К.Роналду нар татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь нотлогдсон боловч хорих ялаар шийтгүүлээгүй өнгөрсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28