Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов
Б. Марал
2026-05-19
/
Улс төр

Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов

 

Манай улсын санхүүгийн зах зээлд даатгалын үйлчилгээ дөнгөж 4-5 хувийг эзэлж байгаа нь эрүүл бус үзэгдэл хэмээн даатгалын салбарынхан дүгнэж байна. 

Тэдний үзэж буйгаар даатгалын салбарт хөрөнгө оруулалт татахад бодлогын дэмжлэг хэрэгтэй, татварын ялгаваргүй орчинг бий болгох шаардлагатайгаас гадна иргэдэд санхүүгийн боловсрол, мэдлэг олгох нь даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамгийн тустай зүйл гэв.

УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан “Даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.05.19/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Даатгалын хууль тогтоомжийг сайжруулах тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, нөхөн төлбөр олголт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд санал, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан тус Ажлын хэсгээс  энэ удаа даатгалын үйл ажиллагаа эрхлэгч, даатгагч, даатгуулагчид, Санхүүгийн зохицуулах хороо, компаниудын төлөөллийг урьж ирүүлэн бодит амьдралд тулгамддаг асуудлыг хэлэлцүүллээ. Зөв гольдролоороо хөгжсөн бол бизнес эрхлэгчдэд төдийгүй иргэдийг бүх талын эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах найдвартай баталгаа болох даатгалын тогтолцоо манай улсын хувьд дарамт, нэмэлт зардал болж хувирсан хэмээн даатгуулагчдын зүгээс онцолж байв. 

Бизнес эрхлэгчид нөхөн төлбөрөө олж авч чаддаггүй, хугацаа алддаг, үнэлгээг санаатай бууруулах зэргээр хохирдог, даатгалын үйлчилгээнд итгэх итгэл үнэмшил бага, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж зах зээлийн бодит хэрэгцээ, цахим шилжилт, бизнесийн шинэ тутам эрсдэлд зохицуулалт болж чадахгүйд хүрсэн талаар хөндлөө. Мөн даатгагчдын зүгээс даатгалын маргааны тоо ихэссэнтэй санал нийлэхгүй, даатгалын талаарх иргэдийн боловсрол тааруу, гэрээний нөхцөлтэйгээ танилцдаггүй, нөхөн төлбөрийн нэгдсэн цахим сан байдаггүйн хүндрэл учруулдаг гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Л.Энхнасан, П.Ганзориг нар оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28