Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах Монгол Улсын Засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй
Б. Марал
2026-05-19
/
Улс төр

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах Монгол Улсын Засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээ эхэллээ.

Хэлэлцээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын зааланд болж байна. 

Монголын талаас ажлын хэсгийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хийж буй менежментийн төлбөрийг бууруулах, олон улсын жишигт хүргэх хэлэлцээг үр дүнд хүргэнэ гэсэн байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Рио Тинто”-той хийж буй өнөөдрийн хэлэлцээ бидний дөрөв дэх уулзалт болж байна. Манай ажлын хэсгээс хамгийн сүүлд захидалдаа нэлээн хатуу шаардлага тавьсан. Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол дараагийн хэлэлцээ байхгүй гэсэн зарчмын шаардлага тавьж байна. Хөрөнгө оруулагчид Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнд итгэж найдаж буй олон түмэнд сайн мэдээ дуулгахыг хичээнэ” гэлээ. “Хэлэлцээг үр дүнд хүргэнэ” гэсэн юм.

Сайд Г.Дамдиннямын хэлснээр менежментийн төлбөрийг тодорхой хэмжээнд бууруулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгчээ.

Тэрбээр “Бидний зүгээс хэлэлцээг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэх байр суурьтай байна. Хөрөнгө оруулагч талаас дөрвөн удаагийн уулзалтад Монгол Улсын Засгийн газраас надад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хэмжээнд хариу өгөөгүй учир зөвшөөрөөгүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Ерөнхий сайд Н.Учрал нарын байр суурь ижил. Монгол Улсын Засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй” гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28