Японд их сургууль төгсөөд хилчин болохоор ирсэн Ч.Тэмүүлэн
Б. Марал
2026-05-19
/
Нийгэм

Японд их сургууль төгсөөд хилчин болохоор ирсэн Ч.Тэмүүлэн

 

Ч.Тэмүүлэн эх орныхоо өмнө үүрэг хүлээж, хилчин болохоор Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангид сайн дураараа ирсэн залуусын нэг юм.

Тэрбээр “Шинэ Монгол Технологийн Коллеж”-ийг 2023 онд, Япон улсын Айчи мужийн Тоёохаши хот дахь Тоёохаши Технологийн Их сургуулийг 2026 онд төгсөж, улмаар эх орондоо ирээд цэргийн алба хаахаар шийджээ.

Бага наснаасаа цэргийн алба хаахыг мөрөөддөг байсан ч сургуульд сурч боловсрол эзэмшин, 24 нас хүртлээ хүслээ биелүүлэх боломж гараагүй байна. Харин их сургуулиа төгссөний дараа ч гэсэн эр цэргийн албыг хааж болдог гэдгийг мэдсэнээр 2025 оны турш бие бялдрын хөгжилдөө анхаарч, мөрөөдлөө биелүүлэхээр зорьжээ

Улмаар 2026 онд сургуулиа төгсөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генарал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн цэргийн 0243 дугаар ангид хуваарилагджээ. Ангиа өөрөө сонгоогүй ч энд томилогдсондоо баяртай байгаагаа тэрбээр онцолсон юм.

Мөн тэрбээр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс 5 дугаар сарын 2-нд цэргийн албанд татагдан, энэхүү ангидаа ирээд арав гаруй хонож байна. Энэ хугацаанд цэргийн алба хааж буй залуучуудтай нэг гэр бүл мэт дотно болсон тухайгаа ярив.

Одоогоор хилийн зурваст очоогүй байгаа бөгөөд карантины хугацаа дуусаж, тангаргаа өргөсний дараа заставт хуваарилагдах аж. Ч.Тэмүүлэн орос, англи, япон хэлтэй. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуульд 10 дугаар анги хүртлээ суралцсан нь орос хэлтэй болоход нь нөлөөлжээ. Харин “Шинэ Монгол Технологийн Коллеж”-д суралцах хугацаандаа япон хэл сурчээ. Түүний хилчин болох хүсэл мөрөөдөлд нь Халх голын Их Бурхан заставт 2020 онд алба хааж байсан найзууд нь ихээхэн нөлөөлжээ. Тэр үеэс хилийн цэрэгт алба хаах хүсэл төрсөн байна.

Хилийн цэргийн албыг нэр төртэй хаах нь түүний ойрын бөгөөд цаашдаа эх орондоо хэрэгтэй, үнэ цэнтэй иргэн болохыг хүсдэг. Тэрбээр үеийнхээ залууст хандаж “Хилчин байна гэдэг хүн болгонд олдохгүй хувь заяа. Амьдралд асуудал, бэрхшээл тулгарах тусам хүн илүү хөгжиж, төлөвшдөг учраас залуусыг цэргийн албаа заавал хаагаасай гэж хүсэж байна” хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28