Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотод болно
Б. Марал
2026-05-19
/
Нийгэм

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотод болно

 

Аялал жуулчлалын салбарын Азийн шилдэг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг 15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум /ATF 2026/ “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод 6 дугаар сарын 11-13-нд болно.

Уг форум Ази тивийн аялал жуулчлалын салбарт тулгарч буй хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг болон тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцэх зорилготой. Монгол Улсад энэхүү форумыг зохион байгуулснаар монголын аялал жуулчлалын салбарын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, судалгаа ба практикийн уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл, сургалт, маркетингийн шинэ боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Энэхүү форум Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхийн түвшинд таниулах, хөгжүүлэх томоохон боломж болох юм. Форумын үеэр БНСУ, Австрали, БНХАУ, Шри-Ланк, Камбож, АНУ, ХБНГУ, Монгол зэрэг 22 орноос 100 гаруй шалгарсан илтгэгч, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж гурван өдрийн туршид "Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага " сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Форумыг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг болон АЖМХ-ны салбар холбоод тус форумыг дэмжин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28