“Оюу толгой”, “Энержи ресурс” компаниуд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэлэлцлээ
Б. Марал
2026-05-19
/
Нийгэм

“Оюу толгой”, “Энержи ресурс” компаниуд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэлэлцлээ

 

“Оюу толгой” компанийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн II улирлын ээлжит хурал, хэлэлцүүлгийг “Энержи ресурс” компанитай хамтран энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазраар ахлуулсан ажлын баг оролцож, үйл ажиллагаатай танилцсан байна. Хэлэлцүүлгийн үеэр талууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хамтын ажиллагааны хэрэгжилт болон орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Тодруулбал, “Энержи ресурс” компанид дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 2833 ажилтан ажиллаж байгаагаас 1418 нь буюу 50 хувь нь Өмнөговь аймгийн иргэд байна. Харин “Оюу толгой” компанид орон нутгаас ажиллаж байгаа ажилтны тоо ойролцоогоор 3000 гаруйд хүрчээ.

“Энержи ресурс” компани нь Өмнөговь аймагтай 2017 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажилтнуудынхаа гэр бүлд ээлтэй, тав тухтай нөхцөл бүрдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд сайн туршлагаа хуваалцсан байна.

Тус компани нь иргэд, залуучуудыг сургалтад хамруулан ажлын байранд бэлтгэх, хүний нөөц бүрдүүлэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаг байна. Мөн “Цалинтай оюутан” хөтөлбөрт 200 гаруй оюутныг хамруулжээ. Түүнчлэн MSC академиар дамжуулан мэргэжилгүй ажил хайгчдыг суурь ур чадварт сургаж ажлын байранд зуучлах, ажилтнуудын ар гэрийн судалгаанд үндэслэн суурьшлын бодлого хэрэгжүүлэх зэрэг туршлагаа танилцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28