Л.Модрич тэргүүтэй Хорватын шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо
Б. Марал
2026-05-19
/
Дэлхий

Л.Модрич тэргүүтэй Хорватын шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо

 

“Милан” багийн хагас хамгаалагч Лука Модрич хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай тус улсын хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээллээ.

Шигшээ багийн мэдүүлэгт эцсийн байдлаар 26 хөлбөмбөгчний нэр бичигдсэн байна. Үүнд:

хаалгачид Доминик Ливакович ("Динамо" Загреб), Доминик Котарски ("Копенгаген", Дани), Ивор Пандур ("Халл Сити", Англи);

хамгаалагчид Йошко Гвардиол ("Манчестер Сити", Англи), Дуе Чалета-Цар ("Реал Сосьедад", Испани), Йосип Шутало ("Аякс", Нидерланд), Йосип Станишич ("Бавариа", Герман), Марин Понграчич ("Фиорентина", Итали), Мартин Эрлич ("Мидтьюлланн", Дани), Лука Вушкович ("Гамбург", Герман);

хагас хамгаалагчид Лука Модрич ("Милан", Итали), Матео Ковачич ("Манчестер Сити", Англи), Марио Пашалич ("Аталанта", Итали), Никола Влашич ("Торино", Итали), Лука Сучич ("Реал Сосьедад", Испани), Мартин Батурина ("Комо", Итали), Кристиян Якич ("Аугсбург", Герман), Петар Сучич ("Интер", Итали), Никола Моро ("Болониа", Итали), Тони Фрук ("Риека");

довтлогчид Иван Перишич (ПСВ, Нидерланд), Андрей Крамарич ("Хоффенхайм", Герман), Анте Будимир ("Осасуна", Испани), Марко Пашалич ("Орландо Сити", АНУ), Петар Муса ("Даллас", АНУ), Игор Матанович ("Фрайбург", Герман).

Өдгөө 40 настай Модрич 2025 оны 7 дугаар сараас хойш “Милан” багт тоглож байгаа бөгөөд өмнө нь 2012 оны зунаас Испанийн “Реал Мадрид” багт тоглож байсан юм. “Реал”-ын бүрэлдэхүүнд тэрбээр Аваргуудын лигт 6 удаа, клубүүдийн ДАШТ-д 5 удаа, Испанийн АШТ-д 4 удаа, Испанийн цомын тэмцээнд 2 удаа, Испанийн супер цомын тэмцээнд 5 удаа тус тус түрүүлжээ.

Л.Модрич 2018 онд France Football сэтгүүлээс шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн байна. Тэрбээр Хорватын шигшээгийн бүрэлдэхүүнд 196 тоглолтод оролцохдоо 28 гоол оруулжээ. 2018 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн байна. ДАШТ-2026 бол түүний хувьд тав дахь ДАШТ юм.

Хорватын шигшээ баг Англи, Панам, Гана улсуудын багуудтай нэг хэсэгт оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28