АНУ Оросын газрын тосны хоригоос чөлөөлөх хугацааг дахин нэг сараар сунгалаа
Б. Марал
2026-05-19
/
Дэлхий

АНУ Оросын газрын тосны хоригоос чөлөөлөх хугацааг дахин нэг сараар сунгалаа

 

Далайгаар тээвэрлэж буй Оросын газрын тосыг хоригоос чөлөөлсөн хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг АНУ-ын Сангийн яам гаргасан тухай Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт мэдэгджээ.

Шинээр өгч буй 30 хоногийн зөвшөөрөл нь “нийлүүлэлтээс хамааралтай эмзэг улс орнуудад Оросын нефтийг түр хугацаанд худалдан авах боломжийг олгоно” гэж сайд Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Ройтерс агентлаг саяхан мэдээлснээр, хэд хэдэн улс Оросын нефтийг худалдан авах хугацааг сунгахыг хүссэний дараа дээрх зөвшөөрлийн хугацааг сунгасан ажээ.

Танкеруудад ачигдсан байгаа нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг хоригоос түр чөлөөлөх тухай өмнөх шийдвэрийн хүчинтэй хугацаа 16-ны өдөр дууссан бөгөөд хугацааг сунгахгүй хэмээн С.Бессент мэдэгдэж байсан юм.

Ираны эсрэг явуулж буй байлдааны ажиллагааны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өсөж буй үед Оросын нефтийг хоригоос түр чөлөөлөх шийдвэрийг АНУ-ын Сангийн яам 3 дугаар сарын 13-нд гаргасан бөгөөд хугацаа нь 4 дүгээр сарын 11-нд дууссан юм. Үүний дараа хугацааг 5 дугаар сарын 16 хүртэл сунгасан байна.

The New York Times сонинд бичсэнээр, хоригийг зөөлрүүлснээс хойш Оросын тал өдөр бүр 100 сая гаруй долларын нэмэлт орлого олж байгаа ажээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, 2 дугаар сартай харьцуулахад 3 дугаар сард олсон орлого бараг хоёр дахин нэмэгдэж, 19 тэрбум долларт хүрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28