Боловсролын Ерөнхий газар Европын холбооны Erasmus Reteach төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна
Б. Марал
2026-05-18
/
Нийгэм

Боловсролын Ерөнхий газар Европын холбооны Erasmus Reteach төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна

 

Өнөөдөр Европын холбооны ERASMUS+RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн Чанарын баталгаажуулалт хариуцсан хөндлөнгийн шинжээч, доктор Arayik Navoyan, RETEACH төслийн ерөнхий зохицуулагч, доктор Ж.Золбаяр, төслийн үндэсний зохицуулагч, доктор, профессор Б.Одгэрэл нар Боловсролын ерөнхий газраас тус төсөлд хамтран ажиллаж буй Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр, ахлах мэргэжилтэн А.Цэнгүүнжаргал, мэргэжилтэн Н.Болорцэцэг нартай уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, түншлэгч байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, цаашид төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус төслийн зорилго нь Европын багшийн боловсролын бодлого, хөтөлбөр, сургалтын шинэ арга зүйгээс суралцаж, багш бэлтгэх хөтөлбөр, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулахад чиглэж байгаа бөгөөд багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, зохион байгуулалт, үнэлгээг ногоон болон дижитал хэлбэрт шилжүүлэх туршилтын ажлыг 2026-2027 оны хичээлийн жилээс түншлэгч их сургууль, коллежууд болон байгууллагын хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль, Румын улсын Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE зэрэг дотоод, гадаадын боловсролын бодлого, хэрэгжилт, сургалт, судалгаа хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж байна. гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28