Илон Маск: Сарны хотын төслийг Марсаас урьтал болгоно

Илон Маск: Сарны хотын төслийг Марсаас урьтал болгоно

Тесла болон SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск ням гарагт мэдэгдэл хийхдээ, SpaceX компанийн гол анхаарал одоо Саран дээр “өөрөө өсөж хөгжих хот” байгуулах зорилгод шилжсэн бөгөөд үүнийг арван жил хүрэхгүй хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэжээ.

Тэрээр X платформ дээрээ бичихдээ, SpaceX нь Марс дээр хот байгуулах олон жилийн зорилгоосоо ухраагүй, ойрын 5–7 жилийн дотор Марсын хотын төслийг эхлүүлэх төлөвлөгөө хэвээр байгаа ч, “Иргэншлийн ирээдүйг баталгаажуулах нь нэн тэргүүний зорилт”хэмээн онцолсон байна.

Маскийн энэ байр суурь нь Wall Street Journal сонины баасан гарагт нийтэлсэн мэдээлэлтэй нийцэж байгаа бөгөөд тус нийтлэлд SpaceX компани хөрөнгө оруулагчдад Марсаас илүүтэй Сарны төслүүдийг түрүүлж хэрэгжүүлэх болсноо мэдэгдсэн тухай дурджээ. Тус компанийн зорилго нь 2027 оны гуравдугаар сард хүнгүй сансрын хөлгийг Саран дээр буулгах явдал аж.  Хүн төрөлхтөн Сарны гадаргад хамгийн сүүлд 1972 онд Apollo 17 хөлгөөр хөл тавьснаас хойш дахин очоогүй байна.

Үүнээс гадна, ердөө долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Маск өөрийн удирддаг хиймэл оюуны xAI компанийг SpaceX худалдан авсан тухай зарласан. Энэхүү хэлцэл нь SpaceX-ийг 1 их наяд ам.доллар, xAI-ийг 250 тэрбум ам.доллар-оор үнэлсэн томоохон наймаа байв. Энэ нэгдлийг дэмжигчид уг алхам нь сансарт байрлах дата төвүүд байгуулах SpaceX-ийн төлөвлөгөөг дэмжинэ гэж үзэж байна. Маск сансрын дата төвүүдийг газрын дата төвүүдээс илүү эрчим хүчний хэмнэлттэй гэж үздэг бөгөөд хиймэл оюуны хөгжлийн улмаас тооцооллын хэрэгцээ огцом өсөж байгаа энэ үед чухал шийдэл гэж тайлбарлажээ.

SpaceX энэ оны сүүлээр IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) хийх замаар 50 тэрбум ам.доллар босгох зорилготой байгаа бөгөөд амжилттай болвол түүхэн дэх хамгийн том IPO болох боломжтой байна. Даваа гарагт Маск X дээрх хэрэглэгчийн асуултад хариулахдаа, NASA энэ жил SpaceX-ийн нийт орлогын 5 хувиас бага хувийг бүрдүүлнэ гэж мэдэгджээ. SpaceX нь NASA-гийн Artemis хөтөлбөрийн гол гэрээт гүйцэтгэгч бөгөөд Саран дээр сансрын нисэгчдийг буулгах 4 тэрбум ам.долларын Starship гэрээтэй аж.

SpaceX-ийн стратегийг өөрчилж буйтай зэрэгцэн Маск өөрийн олон нийтэд бүртгэлтэй компани Tesla-г ч шинэ чиглэлд оруулж байна. Цахилгаан автомашины дэлхийн зах зээлийг үндсэндээ бий болгосны дараа энэ жил 20 тэрбум ам.доллар-ыг бие даасан жолоодлого (autonomous driving) болон роботын хөгжилд зарцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28