Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай-Ам” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 11:40 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 08:30 цагт цурамд оруулж, өнөөдөр 15:08 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 417 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 40 хүн, 5 автомашинтайгаар оролцсон юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ