Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит X Их Эе хурал 2026 оны 05-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан.
Тус Их Эе хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд бүнд, 21 аймаг, 3 дүүргээс тус бүр 5 төлөөлөгч, жаяг дэгийн багийн гишүүдээс сонгогдсон нийт 255 төлөөлөгч оролцох ёстойгоос 207 төлөөлөгч ирж, 81,1%-ийн ирцтэйгээр хуралдав.

Энэ нь өмнөх Их Эе хурлуудаас хамгийн өндөр ирцтэй хуралдсан онцлог байлаа. Мөн 207 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай улсын арслан Ж.Хайдав, хамгийн залуу нь 21 настай Булган аймгийн харьяат сумын заан Д.Мөрөөдөл байсан байна.

Хурлыг улсын харцага Д.Батболд даргатай, улсын гарди И.Доржсамбуу, улсын заан Д.Хишигдорж, улсын харцага Э.Даш, улсын начин Б.Баянмөнх нар удирдан явуулжээ.
Тус хурлаар тэргүүн Ц.Магалжав 9 дүгээр Их Эеэс хойших 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, мөн Хяналтын зөвлөл хяналтын тайлангаа тавьсан.
Их Эе Х хурлын бас нэг онцлог нь бөхийн дэвжээдийн саналаар Допингийн эсрэг үндэсний байгууллага, Олон улсын ба Үндэсний спортын арбитр ТББ-уудын удирдлага төлөөллүүд ирж мэдээлэл өгч төлөөлөгчдийн асуултад хариулж ажиллалаа.
Ээлжит Х Их Эе хурлаар МҮБХ-ны Дүрмийг хэлэлцэн баталж, төлөөлөгчдөөс Их Эе хуралд санал, хүсэлтийг нээлттэйгээр гаргаж, тэргүүн, тэргүүлэгчид, барилдааны дүрмийн зөвлөл, хяналтын зөвлөл, ахмадын зөвлөлийн гишүүдийг сонголоо.
МҮБХ-ны тэргүүний сонгуульд нууц санал хураалтаар 144 төлөөлөгч оролцсоноос 100 хувийн саналаар тэргүүн Ц.Магалжавыг улираан сонгосон юм.

Шинэ дүрмээр Тэргүүлэгчид 25, Барилдааны дүрмийн зөвлөл 25, Хяналтын зөвлөл 5, Ахмадын зөвлөлийг шинээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар баталсаны дагуу МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд, алслагдсан дүүргүүд, Жаяг дэгийн багийг төлөөлөх дараах 25 хүн ажиллахаар сонгогдов. Үүнд:
Барилдааны дүрмийн зөвлөлийн 25 хүний бүрэлдэхүүнд:
Хяналтын зөвлөлийн гишүүнээр:

Мөн шинээр байгуулж буй Ахмадын зөвлөлийн гишүүдээр улсын заан Д.Хишигдорж, улсын начин Д.Жанчивдорж, улсын начин Д.Бадрах, улсын хүндэт засуул Л.Хадаа нар сонгогдсон бөгөөд даргаараа улсын начин Д.Жанчивдоржийг сонгосон байна.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ