Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгууллаа
Б. Марал
2026-02-24
/
Улс төр

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгууллаа

 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор энэ сарын 16-22-нд ажиллан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжийг судлах, туршлага солилцох уулзалт хийв.

Мөн тэрбээр Францын төрийн хөрөнгө оруулалтын “Bpifrance” банктай стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.

Францын Тээврийн сайд Philippe Tabarot-тай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлийг тодорхойллоо. Мөн Францын Иргэний нисэхийн ерөнхий газар (DGAC)-ын удирдлагатай уулзаж, Монгол Улсын нисэхийн аюулгүй байдал, агаарын навигацийн шинэчлэлийн талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцсоныг ЗТЯ мэдээллээ.

International Transport Forum (ITF)-той Монгол Улсын тээврийн бодлогыг дэмжих, тээвэр ложистикийн сүлжээг өргөжүүлэх, боловсон хүчнийг сургах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ. “Thales Group”, “Thales Air Mobility Solutions”, “Airbus” компанийн төлөөлөлтэй уулзаж, нисэх онгоцны аюулгүй байдал, авионик систем, нисдэг тэрэгний парк шинэчлэлийг ярилцан, зөвлөн туслах үйлчилгээ авахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Төмөр замын дэд бүтэц, дохиолол, автоматжуулалт, өндөр хурдны галт тэрэг, хотын нийтийн тээврийн ухаалаг шийдлээр дэлхийд тэргүүлэгч “Alstom” компанийн Төсөл, экспорт, санхүүжилт хариуцсан захирал Мари-Лоренс Роберттой уулзлаа. Тус компани өндөр хурдны галт тэрэг, хотын нийтийн тээврийн технологийг хөгжүүлж, олон улсын зах зээлд нийлүүлдэг. Уулзалтаар талууд хотын нийтийн тээврийн хөгжил, дэд бүтцийн санхүүжилт, технологи нэвтрүүлэх боломжийг ярилцан, Монгол Улсын төмөр зам, нийтийн тээврийн салбарт дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн шийдлийг нэвтрүүлэх, туршлага судлах, зөвлөгөө мэдээлэл солилцоход хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форум (ITF)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Кимтэй уулзлаа. Энэ үеэр талууд Монгол Улсын тээврийн хөгжил, логистикийн сүлжээг өргөжүүлэх, бодлогыг нь дэмжих, олон улсын тээвэр, жолооч нарт тулгамддаг асуудал, тэдгээрийг шийдэх тухай санал солилцсон байна. Мөн ITF зам, тээврийн салбарын залуу боловсон хүчин, мэргэжилтнийг чадавхжуулах сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах боломжийг хэлэлцсэн юм. ITF нь 69 гишүүн оронтой бөгөөд Монгол Улс 2020 онд элсжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан кибер аюулгүй байдал, агаарын навигацийн системийн хамгаалалтын асуудлаар “Thales Air Mobility Solutions” компанийн цахим системийн хөгжүүлэлт, хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзаж, агаарын хөдөлгөөний удирдлагын систем, навигацийн дэд бүтэц, нисэхийн мэдээллийн сүлжээний кибер хамгаалалт, эрсдэлийн удирдлага, олон улсын стандартын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Мөн нисдэг тэрэгний шйлдвэрлэлээр тэргүүлэгч, Францын “Airbus” компанийн Төрийн байгууллагатай харилцах асуудал хариуцсан газрын дарга Lauren ARNAOULD болон албаныхантай уулзан, Монголд сүүлийн жилүүдэд салбар бүрт нисдэг тэрэгний хэрэглээ өсөж байгаатай холбогдуулан парк шинэчлэх, нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, засвар үйлчилгээ, зөвлөн туслах үйлчилгээ авах тухай ярилцаад, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын агаарын тээврийн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсын төлөөлөгчид манай улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Thales-тай байгуулжээ. Гэрээний хүрээнд Улаанбаатар, Сайншанд хотод байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм. Гэрээний 85 хувийг санхүүжилж, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance-аас экспортын зээл олгохоор тохиролцоод байгаа. Санхүүжилтийг Монгол Улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авах бөгөөд гэрээнд ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Иргэний нисэхийн ерөнхий газар (DGAC)-ийн Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай уулзаж, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын навигацийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний удирдлага, боловсон хүчний чадавхжуулалт, сургалтын чиглэлээр туршлага солилцох талаар санал солилцов. Талууд хоёр улсын иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, Францын төрийн хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллага болох Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Olivier Vincent тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. ”Bpifrance” нь Францын Засгийн газрын дэмжлэгтэй стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөлд хөрөнгө оруулах, санхүүжилт олгох, экспортын зээлийн баталгаа, даатгалын үйлчилгээ үзүүлэх үндэсний хөгжлийн банк юм. Тус байгууллага нь Францын нийгмийн хөрөнгө оруулалтын банкны хувьд компаниудын өсөлт, инноваци, экспорт болон бизнесийн хөгжлийг дэмжин ажилладгаа танилцуулгадаа онцоллоо. Уулзалтаар талууд Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа иргэний нисэхийн салбарт техник, технологийг шинэчлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийн тухай санал солилцов.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл нь салбарын хөгжил, дэд бүтэц, техник технологийн шинэчлэлд чухал алхам болохыг онцоллоо. Тухайлбал, нисэхийн удирдлага, навигаци, харилцаа холбоо, хяналтын системийг шинэчлэн сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, чадавхыг нэмэгдүүлэх, сургалтын бааз байгуулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь агаарын тээвэр, иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Мөн төслийн үр дүнд нислэгийн аюулгүй байдал бүрэн хангагдахын зэрэгцээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоо ойрын жилүүдэд 2-3 дахин нэмэгдэх тооцоололтой байгааг дурдлаа. Тухайлбал, 2025 онд дунджаар өдөрт 200 нислэг үйлдэж байсан бол “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв” барих төслийн үр дүнд нислэгийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого мөн 2-3 дахин өсөх боломжтой гэв. Уулзалтын үеэр Bpifrance банк уг төслийн нийт санхүүжилтийн 85 хувийг шийдвэрлэхээр тохиролцоод байгааг талууд дурдаж, төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах гэж буйг онцлов.

Ноён Olivier Vincent зам, тээврийн салбарын бусад чиглэлд хэрэгжих боломжтой томоохон төслүүдийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Айлчлалын үеэр сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны төлөөлөгчид “Thales AVS”-ийн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн удирдлага, дижитал системийн хөгжүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй технологийн шинэ шийдлүүдтэй танилцаж, туршлага судаллаа. Талууд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шинэчлэл, дэд бүтцийн хөгжүүлэлт, цахим системийн удирдлага, нисэхийн аюулгүй байдлын технологи нэвтрүүлэх боломжууд, хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцлээ.

”Thales AVS“ нь “Thales Group”-ийн нисэхийн электроник, автомажуулалтын чиглэл хариуцсан гол нэгж бөгөөд нисэхийн удирдлага, навигаци, харилцаа холбоо, хяналтын систем, нислэгийн аюулгүй байдлын дэвшилтэт технологийг боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг тэргүүлэгч байгууллага юм. Тус салбар нь иргэний нисэхийн болон цэргийн нисэхийн авионик системийн цогц шийдлийг боловсруулдаг, нислэгийн менежмент, агаарын зайн хяналтын дижитал системийг хөгжүүлдэг. Мөн онгоцны бүхээгийн удирдлага, харилцаа холбоо, холболтын ухаалаг технологийг нэвтрүүлдэг, олон улсад нисэгчийн сургалт, симуляцийн шийдлүүдийг боловсруулдаг гэдгийг албаныхан танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Уржигдар 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Уржигдар 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Уржигдар 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Уржигдар 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Уржигдар 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Уржигдар 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Уржигдар 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Уржигдар 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Уржигдар 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Уржигдар 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Уржигдар 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Уржигдар 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Уржигдар 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Уржигдар 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Уржигдар 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Уржигдар 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Уржигдар 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Уржигдар 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02