Монгол Улсын Ерөнхийлөгч АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа
Б. Марал
2026-05-18
/
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.

АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна. АШУҮИС нь бүрэлдэхүүн 8, орон нутаг дахь харьяа 3 сургууль, судалгааны нэгжтэй. 800 орчим багш, ажилтан, 16 мянга гаруй оюутантай, эрдэм оюуны томоохон төв юм.

Хүн амын амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэг, ур чадвар, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, хамт олон, төгсөгчдөд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар төрийн бодлогын уялдааг хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөл байгуулж, уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл боловсруулж байна.

АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” уламжлалт анагаахын 100 ортой сувилал нь сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дадлагын суурь бааз болох төдийгүй уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Шинэ хичээлийн жилээс Уламжлалт анагаах ухааны шавь сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Нянзаадарын Даваасүрэн, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн ахмад багш, профессор Цэрэндоржийн Дагвадорж нарт Гавьяат эмч, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Хасагийн Алтайсайханд Хүний гавьяат эмч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28