Мандалговьд алимны аж ахуй эрхэлж байна
Б. Марал
2026-05-18
/
Нийгэм

Мандалговьд алимны аж ахуй эрхэлж байна

 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Говийн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалтад оролцох үеэрээ “Мандалговийн алим” хэмээн олонд танигдсан алимны аж ахуйн талбайд очив.

Төрийн албан хаагч хашаандаа тарьж туршсан алимны мод үр жимсээ өгч эхэлсэн нь энэхүү аж ахуйг байгуулах, говьд алим их хэмжээгээр тарьж ургуулах сэдэл, санааг өгсөн байна.

Алимны аж ахуйг үүсгэн байгуулагч П.Очирбат геологи, уул уурхайн мэргэжлээ агрономичоор сольжээ.

Тэрбээр уйгагүй судалгаа, туршилт хийсний үндсэн дээр Ховдын Булганаас, мөн ОХУ-ын Буриадаас алимны үр, суулгац авчирч Мандалговьдоо нутагшуулан ургуулж буй юм байна. Одоогоор нийт 2000 алимны мод тарьж ургуулсан бөгөөд үр жимсийг нь хүртэж эхэлжээ.

Говьд алимны мод тарьж, ургуулахад ямар хүндрэл гарч байгааг сайд Ц.Идэрбат түүнээс асуухад, “Алим дулаан, нөмөртэй газар сайн ургадаг. Мэдээж усалгаа хэрэгтэй. Үүнийг шийдэж дуслын усалгааны системтэй болгосон. Мөн говийн ус хатуулагтай тул алим услах усаа шүүн зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулсан. Харин говийн салхи нялх моддод нэлээд халгаатай. Гэхдээ стандартын дагуу өндөр хашаа барьсан нь тодорхой хэмжээгээр нөмөр нөөлөг болдог. Цаашид салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар мод тарьж байгаа” гэлээ.

П.Очирбат гэр бүлийн бизнес эрхэлж, кофе шоп ажиллуулж эхлэхдээ ЖДҮХС-гаас зээл авч байжээ. Дараа нь алимны аж ахуй байгуулахдаа ЖДҮХС-гаас хоёр дахь зээлээ авсан гэнэ. Зээлийн эргэн төлөлтөө сар, улирал бүр хийхэд хүндрэл гардаг. Тиймээс намар ургацаа хурааж, борлуулалт хийсний дараа бөөнд нь төлөх нөхцөлийг зээлийн гэрээнд тусгаж өгвөл сайн байна гэдэг хүсэлтийг тэрбээр тавьж байв.

Нэг алимны мод 80 гаруй насалдаг. Жилдээ нэг модноос 30-35 кг алим хураан авах боломжтой. П.Очирбатын хувьд усалгааны системээ ашиглан алимны мод хоорондын зайд шар тарвас тарьж туршихаас эхлээд аж ахуйнхаа ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Одоогоор манай улс алимны хэрэгцээнийхээ дөнгөж 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 90 хувийг нь импортоор авдаг. Монгол оронд алим тариалж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортлох бүрэн боломжтой гэдгийг тэрбээр хэлж байлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28