АНУ-аас Иранд тавьсан таван шаардлага ил болж, хэлэлцээ мухардалд оржээ
Б. Марал
2026-05-18
/
Дэлхий

АНУ-аас Иранд тавьсан таван шаардлага ил болж, хэлэлцээ мухардалд оржээ

 

Энхийн хэлэлцээний хоёр дахь үе шатны үеэр Ираны талд тавьсан Америкийн таван шаардлагын жагсаалтыг Ираны төрийн мэдээллийн "Fars" агентлаг ням гарагт Telegram сувагт нийтэлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал хоёрдугаар сарын 28-нд Израилтай хамтран эхлүүлсэн дайны явцад Иранд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа аж. Мөн Иранаас 400 кг баяжуулсан уран авах бодолтой байгаа бөгөөд тус улсад цөмийн байгууламжийн зөвхөн ганцхан цогцолбор ажиллуулахыг зөвшөөрч байна. Үүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны царцаасан хөрөнгийн 25 хувийг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дайныг зогсоох асуудлыг хэлэлцээний явцтай шууд холбож байгаа аж.

Ираны эрх баригчдын үзэж буйгаар, ийм нөхцөлүүдийг тавьснаар АНУ дайны явцад хүрч чадаагүй зорилгодоо хүрэхийг оролдож байна. Мөн дээрх шаардлагуудыг биелүүлсэн ч гэсэн АНУ, Израилын зүгээс үзүүлэх “түрэмгийллийн аюул занал” хэвээр үлдэнэ гэж онцолжээ. Үүнтэй холбогдуулан Ираны засгийн газрын санхүүжилттэй "Mehr" агентлаг хэлэлцээ "мухардалд орсон" гэж мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28