“Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Б. Марал
2026-05-18
/
Улс төр

“Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

 

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхий прокурорууд албан ёсны уулзалт хийж, прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурорын газар хоорондын “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Дээрх санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сайн туршлага харилцан солилцох, хамтран ажиллах, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Ассамблейн дарга Сахиба Гафарова, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Фархад Абдуллаев нар Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзжээ. гэж Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28