Б. Марал
2026-02-24
/
Улс төр

"Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болно

 

Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгээс энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд "Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл" сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Эхний өдөр (2026.02.24) уул уурхай, хүнд үйлдвэр; эрчим хүч; байгаль орчин; барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй; зам тээврийн салбар дахь зөвшөөрөл олголтын нөхцөл байдал, төсөл дэх зохицуулалтын талаар танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, зөвшөөрлөөр эрхэлдэг үйл ажиллагаанд тулгардаг зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаас олгох хүртэлх зөвшөөрөл олголтын процесс, зөвшөөрөл олгохдоо хэдэн арван төрлийн нөхцөл, шаардлага тогтоож, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд саад хориг болдог байдал, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг зэрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлдэг санал, гомдол, зөвлөмжийг сонсох зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцоно. 

Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28