Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Б. Марал
2026-05-15
/
Дэлхий

Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

 

Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт эфирээр гарсан "Fox News" сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

АНУ-ын томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багтай БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин уулзсан талаар тайлбар өгөхдөө Д.Трамп "эдгээр хүмүүс хэлцэл байгуулж, ажлын байрыг АНУ-д эргүүлэн авчрахын тулд ирсэн" гэж мэдэгдсэн байна. "Хятад улс өнөөдөр тэрхүү өрөөнд байсан хүмүүсийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тийм ч учраас тэд ирсэн юм" гэж АНУ-ын удирдагч хэлжээ.

Д.Трамп тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байгаа юм. Баасан гарагт АНУ, Хятадын удирдагчид дахин хэлэлцээ хийнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийг тус улсын хамгийн том 16 компанийн удирдлагууд дагалдан яваа бөгөөд тэдний дунд "Tesla", "SpaceX" компаниудын тэргүүн Илон Маск, "Apple" компанийн ерөнхий захирал Тим Күүк, "Boeing" компанийн ерөнхийлөгч Келли Ортберг, "Goldman Sachs" банкны тэргүүн Дэвид Соломон, "Nvidia" компанийн ерөнхий захирал Женсен Хуанг нар багтаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28