Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо
Б. Марал
2026-05-15
/
Дэлхий

Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын соёл иргэншлийн бэлгэдэл гэгддэг Тэнгэрийн сүмд (Тяньтань) зочиллоо.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний хамт Бээжин дэх тус түүхэн сүмийн цогцолбортой танилцжээ.

Д.Трамп, Ши Жиньпин нар өнөө өглөө болсон хоёр талын хэлэлцээний дараа Тэнгэрийн сүмийг зорьсон байна.

Хоёр улсын удирдагчид уг цогцолборын гол байгууламж болох “Арвин ургацын төлөөх залбирлын танхим”-ын өмнө хамтдаа зургаа татуулсан байна. Энэ танхимд Хятадын эзэн хаад тухайн жилийн ургац арвин байхын төлөө залбирдаг байжээ.

Аялал хэрхэн өнгөрсөн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамп "энэ бол гайхалтай газар байна" хэмээгээд "Үнэхээр гайхалтай. Хятад улс маш үзэсгэлэнтэй юм" гэж хэлсэн байна.

Газар ба тэнгэрийн зохицол

XV зуунд баригдсан Тэнгэрийн сүм бол Хятадын соёл иргэншлийн ертөнцийг үзэх үзэл, түүнд дээд эрх мэдэл ямар байр суурь эзэлдэг тухай ойлголтуудыг шингээсэн архитектурын дурсгал юм.

Сүмийн цогцолборын шулуун, өнцөгт хэлбэрүүд нь газар дэлхийг, харин дугуй хэлбэр нь тэнгэрийг бэлгэддэг. Сүмийг барьснаас хойш олон зууны турш Хятадыг захирч байсан Мин, Чин гүрний үед эзэн хаад жил бүр ургац хураалтын улирал эхлэхийн өмнө энд ирж, тэнгэрт тахил өргөж, арвин ургац гуйн залбирдаг байжээ.

Эдгээр ёслол нь эзэн хааныг газар, тэнгэрийн хоорондох зуучлагч, сансар огторгуйн зохицлыг сахигч болгодог байв. Хэрэв эзэн хаан энэхүү зохицлыг хадгалахаа больчихвол тэнгэрийн ивээл түүнээс нүүр буруулж, эрх мэдлээ алддаг гэж үздэг байжээ.

Дэлхий дахины байдал ээдрээтэй болж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Д.Трампын айлчлалд зориулан Тэнгэрийн сүмийг сонгосон нь Хятадын талаас "Хоёр их гүрэн дэлхий дахины энх тайвны төлөө хамтран ажиллах ёстой" гэсэн дохиог илгээж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Бээжин хотын төвд зүүн өмнөд хэсэгт орших ил музей болох уг сүмийн цогцолборыг Д.Трампын айлчлалын өмнөх өдөр олон нийтэд хаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28