Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэнийг хамруулна
Б. Марал
2026-05-15
/
Нийгэм

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэнийг хамруулна

 

ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай асуудлаар танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт”-ын талаар танилцуулга хийлээ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 80, 2025 оны 241 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжиж байна.

Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабууд зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын орон нутаг дахь анги, нэгжүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Сургалт нь бэлтгэл болон тусгай үүргийн гэсэн хоёр үе шаттай бөгөөд онолын 20, дадлагын 40 цагийн хөтөлбөрөөр явагдана.

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 78 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар төлөвлөжээ. Үүнээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр 10, Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй, Налайх дүүрэг тус бүр 8, Багахангай дүүрэг 6 иргэнийг хамруулах санал хүргүүлсэн байна.

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналд үндэслэн Засгийн газрын тогтоолд жил бүр хүний тоог тусгадаг аж. Сүүлийн гурван жилийн байдлаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр тооцвол 2023 онд 328.5 сая, 2024 онд 410.4 сая, 2025 онд 505.4 сая төгрөгийн үнэлгээтэй байжээ.

Нэг дүйцүүлэх алба хаагч дунджаар 180 хоног үүрэг гүйцэтгэх бөгөөд үүнд сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад ажил багтаж байна.

Цэргийн дүйцүүлэх албанд хамрагдсан хугацааг биечлэн үүрэг гүйцэтгэсэнд тооцдог бөгөөд холбогдох хуулийн дагуу иргэд бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдах зохицуулалттай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28