Отгонтэнгэр уулын тахилгад оролцох иргэдэд байгаль хамгаалах журам мөрдөхийг анхаарууллаа
Б. Марал
2026-05-14
/
Нийгэм

Отгонтэнгэр уулын тахилгад оролцох иргэдэд байгаль хамгаалах журам мөрдөхийг анхаарууллаа

 

Отгонтэнгэр уулын төрийн их тахилга ирэх сарын 17-нд болох бөгөөд тахилгад оролцох иргэдийг тусгай хамгаалалттай газрын дэг журам, байгаль хамгааллын шаардлагыг мөрдөхийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Отгонтэнгэр уул нь Хангайн нурууны ноён оргил бөгөөд өндөр уулын экосистем, биологийн олон янз байдлыг агуулсан эмзэг байгалийн тогтоцтой нутаг юм. Түүнчлэн монголчуудын эртний шүтлэг, тахилгын уламжлалыг тээж ирсэн ариун дагшин газар хэмээн хүндлэгддэг.

Тус газрын онгон бүсэд буу авч явах, барилга байгууламж барих, нохой дагуулах, майхан барих, гал түлэх зэрэг үйлдлийг хуулиар хатуу хориглодгийг хамгаалалтын захиргаа онцоллоо.

Иймд тахилгын үйл ажиллагаанд оролцох иргэд нэг мөр замаар зорчиж, хөрсний элэгдэл үүсгэхгүй байх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг зөвлөв. Мөн овоонд хадаг, дарцаг, торго өргөхгүй байх, харин тариа будаагаа өргөж, сүү, цайныхаа дээжийг барин сэтгэлдээ залбирахыг уриаллаа. Түүнчлэн гол горхи, овоонд савтай сүү тавихгүй байхыг анхааруулав.

Отгонтэнгэрийг зорин ирэх мөргөлчид, аялагчид тухайн газрын ёс заншил, шүтлэгийг хүндэтгэж, нутгийн уламжлалыг даган, тусгай хамгаалалттай газрын журмыг мөрдөх шаардлагатайг мөн дурдлаа.

Жил бүрийн 4-9 дүгээр сарын хооронд өдөрт дунджаар 1500 орчим авто машин тусгай хамгаалалттай газраар зорчих зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцдог байна. Энэ хугацаанд байгаль хамгаалагчид аялагч, жуулчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг.

Мөн хайрхны өвөрт байрлах тусгай хамгаалалттай бүсэд “морин хөтөч” үйлчилгээг нутгийн малчид хэрэгжүүлж, аялагчдыг морьтой хөтлөн дагуулж нутаг орны онцлогийг танилцуулдаг байна. Тэд байгаль хамгаалагчид болон сумын багийн дарга нартай гурвалсан гэрээ байгуулан хамтран ажилладаг. Уг үйлчилгээ нь аялагчдын аюулгүй байдлыг хангах, аяллын зохион байгуулалтыг сайжруулах зорилготой бөгөөд байгальд хог хаягдал үлдээхгүй байх, зөв зохистой аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажилладаг байна.

Сүүлийн жилүүдэд Отгонтэнгэр уулын Бадархундага нуурт аялагч, мөргөлчид металл эд зүйлс, аяга зэргийг өргөснөөс шалтгаалан ус бохирдож байгааг хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Тус нуур нь тунгалаг, эмзэг экосистем бүхий орчин тул химийн хольцтой аяга, тагш, мөн зэс, гууль зэрэг байгальд сөрөг нөлөөтэй эд зүйлсийг өргөхгүй байхыг уриалжээ. Иймд иргэдийг байгалиа бохирдуулахгүй, ариун дагшныг нь хүндэтгэн залбирч мөргөхийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28