Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
Б. Марал
2026-05-14
/
Нийгэм

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байна.

Албан хаагчдын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдал, хөгжилд чиглэсэн орон зай бий болгох зорилгоор “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж, ийн ашиглалтад орууллаа.

Ингэснээр албан хаагчдын хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх, хүлээх тохиолдолд тав тухтай, аюулгүй орчинд тоглох, хөгжих, хичээлээ боломжтой боллоо. Түүнчлэн НЗДТГ-ын албан хаагчид нэгдэн хүүхэд хөгжлийн өрөөний номын санг байгуулсан юм.

Хүүхдийн өрөөний тохижилтыг монтессори арга зүйд суурилан төлөвлөж, хүүхдийн бие даасан байдал, сонирхол, хөгжлийг дэмжих орчныг бүрдүүллээ. Монтессори орчин нь хүүхдийг насанд хүрэгчдээс хэт хараат бус, өөрөө суралцаж, шийдвэр гаргах чадварт сургах зорилготой байдаг. Ийм орчинд тавилга, тоглоом, сурах хэрэглэлийг хүүхдийн өндрийн түвшинд байршуулж, хялбар хүрэх боломжтойгоор зохион байгуулсан. Ингэснээр хүүхэд өөрийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн аливааг сонгож ашиглах, дараа нь эмх цэгцтэй буцаан байрлуулах дадал хэвшлийг төлөвшүүлдэг байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28