“Монголын төмөр зам”ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай гаргалаа
Б. Марал
2026-05-14
/
Улс төр

“Монголын төмөр зам”ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай гаргалаа

 

“Монголын төмөр зам” ТӨХК нь стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэхээр 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “MTZ бонд”-ыг дотоодын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлжээ.

Энэ бонд нь Монгол Улсын түүхэнд төрийн өмчит компани анх удаа өөрийн хөрөнгөөр баталгаажуулан гаргасан санхүүгийн хэрэгсэл болж буйгаараа онцлогийг “Монголын төмөр зам” ТӨХК мэдээлэв.

Бондыг нэг жилийн 17 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад санал болгож, арилжааг "Тэнгэр Капитал" үнэт цаасны компанитай хамтран зохион байгууллаа. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжүүлэх шинэ гарцыг нээж өгсөн ач холбогдолтой юм.

Бондын арилжаа амжилттай болсонтой холбогдуулан "Тэнгэр Капитал" ҮЦК-ийн удирдлагууд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунтай уулзаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн байна.

Тус санхүүжилтийг Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах бөгөөд цаашид олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт татах замаар уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авахаар төлөвлөжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28