Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Б. Марал
2026-05-14
/
Улс төр

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан “Хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол Улсад айлчилсанд талархаж байна. Монгол Улс, Вьетнам Улс, тэр дундаа Улаанбаатар, Ханой хотуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд боловсрол, багш солилцоо, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлд өргөжсөөр байна. Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая орчим иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Түүнчлэн их, дээд сургуулийн 95 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 75 хувь нь нийслэлд төвлөрдөг бөгөөд улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд бусад хотуудын адил хотжилтын эхэн үед тулгардаг агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг сорилтуудтай нүүр тулаад явж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг учраас өвөл, зуны улиралд температурын зөрүү их гардаг, бүтээн байгуулалтын хугацаа бага байдаг. Иймээс цаашид иргэдэд ээлтэй, ногоон хотыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг илүү сайхан хот болгож хөгжүүлэхэд Ханой хоттой аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарт болон хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга Фунг Ти Хонг Ха “Улаанбаатар хотын удирдлагууд та бүхэн биднийг халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Улаанбаатар, Ханой хотууд өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Манай хоёр хот ялгаатай атлаа ижил төстэй асуудлуудтай. Тухайлбал, Ханой хот найман сая гаруй хүн амтай, газар нутаг харьцангуй бага бол Улаанбаатар хот гурван сая орчим хүн амтай, газар нутаг томтой. Иймээс агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага солилцож, сайн жишгээ хуваалцахад бэлэн байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28