АНУ-ын тагнуулын мэдээллээр Иран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлджээ
Б. Марал
2026-05-14
/
Дэлхий

АНУ-ын тагнуулын мэдээллээр Иран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлджээ

 

Ираны тал цэрэг дайны үүднээс бүрэн ялагдал хүлээсэн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байгаа боловч Америкийн тагнуулын мэдээлэл үүнээс зөрүүтэй байна. Мэдээлэлд дурдсанаар, Исламын БНУ пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжийнхөө 70 орчим хувь, дайны өмнө байсан пуужингуудынхаа мөн 70 орчим хувийг хадгалж үлджээ.

Эдгээр нь бүс нутгийн улсуудад цохилт өгч чадах баллистик пуужингууд, хуурай газар болон тэнгист ойрын зайд байгаа байнуудыг онилсон далавчит пуужингууд юм.

Түүнээс гадна Ираны тал Ормузын хоолойн дагуу байрлуулсан 33 пуужингийн цогцолбороос 30-ыг нь засаж сэлбэснээр байлдааны бэлэн байдалд оруулжээ. Эдгээр нь Америкийн хөлөг онгоцууд, нефть тээвэрлэгч танкеруудад аюул учруулж магадгүй гэдгийг тагнуулын мэдээлэлд онцолсон байна.

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг үзвэл, Ираны тал пуужингууд болон хөөргөх төхөөрөмжүүдийг хадгалдаг газар дорх байгууламжуудынхаа 90 орчим хувийг сэргээн засварлажээ.

Эдгээр баримт нь Ерөнхийлөгч Д.Трамп, Батлан хамгаалахын сайд П.Хегсет нарын ярьж хэлж буйг бүрэн үгүйсгэж байгаа юм. “Вашингтон Пост” сонинд бичсэнээр, Америкийн зэвсэгт хүчний Ираны пуужингийн объектуудад өгсөн цохилтоос учирсан хохирлыг Д.Трамп ба түүний цэргийн зөвлөхүүд хэт дөвийлгөж, Ираны талын тэвчээр хатуужил, түргэн сэргэх чадварыг дутуу үнэлсэн байна.

Тус сонины мэдээллээр, “Томагавк” далавчит пуужин, зенитийн пуужингийн "Патриот" цогцолбор, газарт байрлалтай Precision Strike, АTACMS пуужингуудын нөөц шавхагдсаар байгаа ажээ. Иймээс Украинд зориулан олон тэрбум долларын зэвсэг хэрэгсэл захиалаад буй АНУ-ын Европ дахь холбоотнууд үүнд санаа зовниж байна. Харин өчигдөр Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, Цагаан ордны байр суурийг үгүйсгэсэн нийтлэл бичих нь “үнэн хэрэгтээ урвалт” бөгөөд дайсныг дэмжиж буй хэрэг гэжээ.

Мөн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Оливия Уэльс тагнуулын мэдээллийн талаарх сонины нийтлэлүүдэд тайлбар өгөхдөө, Ираны цэргийн чадавхийг бүрэн устгасан гэх Трампын үгийг давтсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28