МҮОХ
Б. Марал
2026-05-14
/
Нийгэм

МҮОХ "Лос Анжелес 2028" олимпод бэлтгэх уулзалт зохион байгууллаа

 

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр "Лос Анжелес 2028" олимпын наадамд оролцох эрх авахаар баг тамирчдаа бэлтгэж буй 27 спорт холбоодын төлөөлөл, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, Монголын багийн ахлагч болон БТСУХ-той хамтарсан уулзалтыг Олимпик хауст зохион байгууллаа.

Уулзалтын үеэр МҮОХ-ноос "Лос Анжелес-2028" олимпын наадмын онцлох мэдээлэл, зохион байгуулалтын онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулж, мөн Узбекистан, Энэтхэг зэрэг улс орнууд олимпын наадамд хэрхэн системтэйгээр бэлтгэж буй туршлага, бодлогын талаар мэдээлэл өглөө.

Мөн спорт холбоодын цаашдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, Төр засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олимпын наадамд бэлтгэх Үндэсний хороо байгуулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.

Түүнчлэн "Лос Анжелес 2028" олимпын наадам хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх төсөв, төлөвлөгөөг спорт холбоодын санал, хэрэгцээнд үндэслэн боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү уулзалт нь олимпын цикл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, спорт холбоодын оролцоог нэмэгдүүлэх, олимпын бэлтгэлийг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд "Лос Анжелес 2028" Олимпын наадамд Монголын баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах зорилготой юм.

"Лос Анжелес 2028" Зуны XXXIV удаагийн Олимпын наадам нь 2028 оны 7 дугаар сарын 14-30-ны өдрүүдэд 36 спортын төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 11198 тамирчин 353 багц медалийн төлөө өрсөлдөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28