Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ
Б. Марал
2026-05-14
/
Дэлхий

Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ

 

Лхагва гарагт Филиппиний Сенатын ордонд хэд хэдэн удаа буун дуу сонсогдож, хүмүүсийг аюулгүй газар нуугдахыг анхааруулжээ. Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) баривчлах шийдвэр гаргасан нөлөө бүхий сенатын гишүүнийг баривчлах ажиллагаа явуулж магадгүй байгаа үед энэ явдал болсон байна.

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертэгийн “хар тамхины эсрэг явуулсан цуст дайн”-ыг гардан гүйцэтгэгч Рональд дела Роса өөрийг нь хэзээ мөдгүй баривчлах гэж байна хэмээн Фэйсбүүк хуудсаараа мэдэгдээд, түүнийг ОУЭШ-д шилжүүлэн өгөхөд саад хийхийг хүмүүст уриалжээ.

Даваа гаргаас хойш Сенатын ордон дахь өрөөндөө орогнож буй Р.Дела Роса ОУЭШ-ээс баривчлах захирамжийг танилцуулсны дараа хууль сахиулах байгууллагынхан түүнийг баривчлахаар ирж байгаа тул иргэдийг эсэргүүцэл үзүүлж, түүний баривчилгааг саатуулахыг уриалсан байна.

Тус шүүх цагдаагийн дарга асан Дела Росаг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, баривчлах захирамж гаргажээ. Өдгөө 81 настай Ерөнхийлөгч асан Р.Дутертэ мөн ижил хэрэгт буруутгагдан өнгөрсөн онд баривчлагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28