Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ
Б. Марал
2026-05-05
/
Дэлхий

Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ

 

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсын төвийн нутагт орших салютын үйлдвэрт олон хүний аминд хүрсэн хүчтэй дэлбэрэлт болсны дараа сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг даваа гарагт үүрэг болгожээ.

Дэлбэрэлт Хунань мужийн Чанша хотын харьяа Люянь хотод даваа гаргийн үдээс хойш 16:40 цагийн орчимд болсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас олон хүн амь үрэгдэж, ихээхэн хохирол учирчээ.

Ши Жиньпин иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд гол салбаруудын эрсдэлийг илрүүлэн шалгах, аюул ослын хяналтыг чангатгах, нийтийн аюулгүй байдлын менежментийг сайжруулахыг уриалав. Тэрбээр мөн ослын шалтгааныг нэн даруй мөрдөн шалгаж, хариуцлага алдсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг даалгасан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ажлын байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, томоохон осол гарахаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныханд уриалжээ.

Одоогоор Хятадын Онцгой байдлын яамны ажлын хэсэг ослын газарт ажиллаж бөгөөд орон нутгийн аврагчид эрэн хайх, тусламж үзүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28