Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт ажиллалаа
Б. Марал
2026-05-05
/
Улс төр

Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт ажиллалаа

 

УИХ-ын даргын А/95 дугаар захирамжаар байгуулагдсан “Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж үйлчилгээний асуудлаар” санал, дүгнэлт гаргах дэд ажлын хэсэг Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт ажиллалаа. 

Ажлын хэсгийн уулзалт Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, ЭМЯ-ны ЭТБХГ-ын дарга М.Наранпүрэв болон Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ЭМДЕГ,ЭЭХХГ, Геронтологийн үндэсний төв, БГДЭМТ, ахмадын төлөөллүүд оролцлоо.


 

Уулзалтаар ЭМЯ, ЭМДЕГ, БГДЭМТ-өөс “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ”, “Ахмадын эмнэлгийн танилцуулга, тулгамдсан асуудал” сэдэвт мэдээллийг танилцуулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар харилцан ярилцлаа.


 

БГДЭМТ-ийн Ахмадын эмнэлэг нь 63 эмч, ажилтантай, 95 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтэхэд хүлээгдэлгүй, орны ашиглалт 50 хувь байгааг дурдлаа.


2025 оны байдлаар Ахмадын эмнэлэгт 11143 хүн хэвтсэн, дундаж ор хоног 5,9 байсан. Уулзалтын төгсгөлд дэд ажлын хэсгийн гишүүд Ахмадын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзаж, эмнэлгийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.


Цаашид Ахмад настны гэрийн эргэлтийг нэмэгдүүлж, цогц үнэлгээг хийх, “Настан судлал” чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг нэмэгдүүлэх, Урт хугацааны тусламж үйлчилгээ (сэргээн засах, эрүүл наслалтыг дэмжих) -г өргөжүүлэхэд анхааран ажиллахаа ЭМЯ-наас илэрхийллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28