Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
Б. Марал
2026-05-05
/
Улс төр

Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32Б байрны арын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн эдэлбэр газар болгохоор ажиллаж байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр IV хороололд социализмын үед мөсөн коток байсан талбай хувьчлагдаж, цаашлаад үйлчилгээний орон сууцны зориулалттай болж газрын зориулалт өөрчлөгджээ. Нийтдээ 4000 ам метр газар хамаарна. Тус газар “Бяцхан билэгт хүү” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нэр дээр байдаг бөгөөд тус байгууллага энд үйлчилгээтэй орон сууц барих гэж байгаа юм байна. Энэ хэсэг маш их нягтшилтай. Гэтэл дахиад олон давхар барилга баривал замын ачаалал дийлэхгүй зэрэг хүндрэл үүснэ. 1990 оноос хойш өмч хувьчлал явагдаж, хуучин нийгмийн үеийн хувьчлах боломжтой бүхий л барилга байгууламжийг хувьчилсан. 2000-аад оноос хойш эрчимтэй барилгажиж, багахан чөлөөтэй газар бүрийг захирамжилж, өндөр барилгууд барьснаар энэ хорооллын үндсэн өнгө төрх алдагдсан. Бид цаашид хүүхэд залуучуудын дурсамжийг үлдээсэн энэ мэт барилга байгууламжуудыг зориулалтаар нь ашигладаг болох зорилго тавьж ажиллаж байна.

“Бяцхан билэгт хүү” ТББ-д энэ газрын зориулалт, хэмжээгээр нь өөр газар олгох, эсвэл нөхөн олговор олгох зэргээр зохих арга хэмжээг авч ажиллана. Энэхүү газрыг Баянгол дүүргийн ЗДТГ-ын нэр дээр авсныхаа дараа спортын зориулалтаар шинээр тохижуулж, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тухайлбал, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна. Мөн хуучин котокийн талбайг жилийн дөрвөн улиралд ашиглаж болохоор зохион байгуулж, тэмцээн тайлбарладаг хэсэг болоод үзэгчийн хэсгийг мөн шинэчилнэ. Төрийн бус байгууллагатай зөвшилцөлд хүрч, зөвшөөрлүүдийг цуцалж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28