Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ
Б. Марал
2026-05-05
/
Улс төр

Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ

 

Энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан 176 удаагийн аяллаар нийт 5356 иргэн Төрийн ордонд зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцжээ.

Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн иргэдээс гадна олон улсын зочид төлөөлөгчид энэхүү аялалд нэгдсэн нь онцлог байв. Тухайлбал, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид болон Конрад Аденаурын сангийн олон улсын хөтөлбөрийн оролцогчид хүрэлцэн ирж, туршлага солилцлоо.

Мөн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн байгууллагын алба хаагчид, соёл урлаг, боловсролын салбарын төлөөлөл хууль тогтоох үйл явцтай танилцахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Ирээдүйн идэвхтэй, оролцоотой иргэдийг бэлтгэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрт 51 сургуулийн 1951 сурагч хамрагдаж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж мэдэрч, Төрийн ордны түүх, соёлын өв, хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцсан нь тэдний хувьд мартагдашгүй дурсамж болжээ.

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аяллыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Иргэд парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах бус, бодитоор мэдэрч, оролцох боломж улам бүр нэмэгдэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28