Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа
Б. Марал
2026-05-05
/
Улс төр

Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Чөлөөлье" санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх "Монгол хүүхэд залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" цогц ажлын мэдээллийг танилцууллаа.

Салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлэлдээ, “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон. Мөн хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэхүү хоцрогдолыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл болсон” гэв.

Бодлогын хүрээнд агуулгад суурилсан сургалтаас ур чадварт шилжих буюу асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан сургалтад шилжинэ. Сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн контейнер сургуулийн загварыг нэвтрүүлэхээр зорьж буйг танилцуулав.

Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун (AI) туслах системийг сургалтад ашиглахаар танилцуулгад дурдлаа. Дээд боловсролын чанарын хувьд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан сургуулийн ангилал эрэмбэ, чансааг тогтоож, цөөн оюутантай их дээд сургуулиудыг нэгтгэж, бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно гэв. Санхүүжилт, үнэлгээний хүрээнд хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан олгоно гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот хөдөөгийн онцлогт тулгуурлаж, бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28