Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээ санаж байна уу ГИШҮҮДЭЭ
Б. Марал
2026-02-23
/
Улс төр

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмээ санаж байна уу ГИШҮҮДЭЭ

 

УИХ-ын Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцах үүрэгтэй. Бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг хатуу цээрлэнэ гэж заасан байдаг.

Хоёр.Гишүүний ёс зүйн хэм хэмжээ 

2.1.Гишүүн ард түмнийхээ элчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:

2.1.1.нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх;

2.1.2.төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэх;

2.1.3.Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх;

2.1.4.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

2.1.5.биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх. 

2.2.Гишүүн энэ дүрмийн 2.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөхөөс гадна дараах ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй: 

2.2.1.гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага;

2.2.2.ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.3.төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.4.хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.5.албан томилолттой холбоотой ёс зүйн шаардлага;

2.2.6.шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой ёс зүйн шаардлага; 

2.2.7.Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах ёс зүйн шаардлага. 

Гурав.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага 

3.1.Гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалаа дээдлэн ажиллана. 

3.2.Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ. 

3.5.Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно. 

Гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг ийнхүү нарийвчлан тодорхойлсон нь олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, парламентын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн алхам юм. Ард түмний төлөөлөгчийн хувьд гишүүн бүр зөвхөн хууль батлах бус, өөрийн ёс зүй, харилцаа хандлагаараа төрийн нүүр царай болж байдаг.

Иймд энэхүү ёс зүйн зохицуулалт нь зөвхөн дотоод журам бус, ардчиллын үнэт зүйл, төрийн институцийн нэр хүндийг хамгаалах чухал баримт бичиг билээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28