Норвегийн Элчин сайд Мона Юул Эпштейны дуулиант хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорлоо
Б. Марал
2026-02-09
/
Дэлхий

Норвегийн Элчин сайд Мона Юул Эпштейны дуулиант хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорлоо

Норвегийн Элчин сайд Мона Юул Жеффри Эпстейний дуулиант хэрэгтэй холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорсон байна. Тэрбээр Норвеги улсаас Иордан болон Иракт суугаа Элчин сайдаар ажиллаж байжээ. Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде ням гарагт гаргасан мэдэгдэлдээ Мона Юулын Жеффри Эпштейнтэй холбоо тогтоож байсан нь “шийдвэр гаргалтад ноцтой алдаа гаргасны илрэл” хэмээн дүгнэсэн байна. “Энэхүү хэрэг нь тухайн албан тушаалд шаардлагатай итгэлцлийг дахин сэргээхэд бэрх болгож байна” гэж тэр мэдэгдэлдээ онцолжээ. 

Ийм нөхцөлд Мона Юулын огцрох шийдвэр нь зөв алхам байсан гэж Гадаад хэргийн сайд тэмдэглэсэн байна. Шинээр ил болсон баримтуудын дараа Мона Юул болон түүний нөхөр, Норвегийн нэр нөлөө бүхий дипломатч асан Терже Рёд-Ларсен нар олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэгт буруутгагдсан, нэр хүндээ бүрэн алдсан санхүүч Жеффри Эпштейний гэрээслэлд тэдний хоёр хүүхдийн нэр орсон бөгөөд тус бүр нь 5 сая ам.доллар (ойролцоогоор 7.1 сая австрали доллар) өвлөхөөр тусгагдсан гэх мэдээлэл бий. Эпштейн уг гэрээслэлийг хорих ангид нас барахаасаа өмнө гарын үсэг зурсан гэж мэдээлжээ.

Шинэ Эпштейний баримтууд ил болсонтой холбоотойгоор асуудалд өртсөн Норвегичууд зөвхөн Мона Юул, түүний нөхрөөр хязгаарлагдахгүй байна. Тухайлбал, уг баримтуудад Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Марит, Ерөнхий сайд асан Торбьёрн Ягланд, Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Бёрге Бренде нарын нэрс мөн дурдагджээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28