ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Б. Марал
2026-05-05
/
Нийгэм

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

 

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг. Дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна. Тиймээс 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин чадалтай Багануурын батарей хуримтлуурын станцыг жил дараалан ашиглалтад оруулж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг нөхсөн.

Тэгвэл 2026-2028 онд Монгол Улсад 43 жил хүлээсэн цахилгаан, дулаан хосолсон өндөр хүчин чадлын станц болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн дэд бүтцэд ойр 26.4 га талбайд баригдана. Энэхүү дэд бүтцийн бэлэн байдал нь төслийг богино хугацаанд, үр ашигтай хэрэгжүүлэх давуу тал болж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байна. “ДЦС-5” төсөл нь эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Төсөл хэрэгжсэнээр 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангахын зэрэгцээ Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол зэрэг эрчимтэй тэлж буй бүсүүдийн хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц бүрдэх юм.

Технологийн хувьд орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд 3000 хүртэл, ашиглалтын үед 500 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28