Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
Б. Марал
2026-05-04
/
Нийгэм

Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ

 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой дотоод, гадаадын иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.

Иргэд парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах бус, бодитоор мэдэрч, оролцох боломж улам бүр нэмэгдэж байна.

 

Энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан 176 удаагийн аяллаар нийт 5356 иргэн Төрийн ордонд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн иргэдээс гадна олон улсын зочид, төлөөлөгчид энэхүү аялалд нэгдсэн нь онцлог байв. Тухайлбал, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид болон Конрад Аденаурын сангийн олон улсын хөтөлбөрийн оролцогчид хүрэлцэн ирж, туршлага солилцлоо.

Мөн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн байгууллагын алба хаагчид, соёл урлаг, боловсролын салбарын төлөөлөл хууль тогтоох үйл явцтай танилцахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Ирээдүйн идэвхтэй, оролцоотой иргэдийг бэлтгэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрт 51 сургуулийн 1951 сурагч хамрагдаж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж мэдэрч, Төрийн ордны түүх, соёлын өв, хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцсан нь тэдний хувьд мартагдашгүй дурсамж болжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28