Эмийн үнэ болон чанарт анхаарч, нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ
Б. Марал
2026-05-04
/
Улс төр

Эмийн үнэ болон чанарт анхаарч, нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уулзалтыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй ажилтан 3.5 сая иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг онцолж, салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, 60 гаруй хувийг 40 хүртэлх насныхан эзэлж буйг  онцоллоо. Мөн төр, засгаас эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой анхаарч, эмч, ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг илэрхийлэв.


 Тухайлбал, 2026 онд салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарч, одоогоор 30 хувь нь хэрэгжээд байгааг онцоллоо.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, эмийн үнэ, чанарт онцгой анхаарч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмийн нэгдсэн худалдан авалтыг хэрэгжүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлд бодлого хэрэгжүүлж байгааг илэрхийллээ. Мөн “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг дурдав.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх оролцож, эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбарын үүрэг оролцоо улам чухал байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог дурдан, эдгээрийн үр дүнд хүрэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, ур чадвар, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулан өглөө. Тус уулзалтын үеэр эрүүл мэндийн сайд Э.Батшугарын тушаалаар, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд одон, медалиудыг нэр бүхий эрхмүүдэд гардууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28