АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана
Б. Марал
2026-05-04
/
Дэлхий

АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана

 

Ормузын хоолойд бүслэгдээд гарч чадахгүй байгаа, төвийг сахисан орнуудын хөлөг онгоцуудыг АНУ-ын хөлөг онгоцууд дагалдан хамгаалж гаргана гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. “Эрх чөлөө” (Project Freedom) нэртэй энэхүү ажиллагаа Ойрх Дорнодын цагаар даваа гаргийн өглөө эхлэх аж.

“Дэлхийн янз бүрийн бүс нутгаас ирсэн, Ойрх Дорнодод болж буй үйл явдалд ямар ч байдлаар оролцоогүй хөлөг онгоцуудыг гаргана” хэмээн тэрбээр тодруулсан байна.

Энэхүү ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гуравдагч орнуудын хүсэлтийн дагуу гаргасан бөгөөд тэд өөрсдийн хөлөг онгоцуудыг хаагдсан далайн гарцаас гаргаж өгөхийг хүссэн гэж тэрбээр хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг “төвийг сахисан, гэм зэмгүй ажиглагчид” гэж тодорхойлсон байна. “Хөлөг онгоцуудыг шилжүүлэх нь ямар ч буруу зүйл хийгээгүй хүмүүс, компаниуд, улс орнуудыг чөлөөлөхөд чиглэж байгаа. Тэд бол зүгээр л нөхцөл байдлын золиос болсон” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч бичжээ.

Д.Трамп мөн уг ажиллагаанд саад учруулахгүй байхыг уриалсан байна. Түүний хэлснээр, энэхүү ажиллагаа нь АНУ, Ойрх Дорнодын орнууд, тэр дундаа Ираны зүгээс хийх “хүмүүнлэгийн дохио” болох аж. “Эдгээр хөлөг онгоцны ихэнхэд хүнсний нөөц болон багийн гишүүдийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг хангахад шаардлагатай зүйлс дуусаж байна. Энэ бол сүүлийн саруудад ширүүн тулалдаж байсан талуудын сайн санааг харуулах чухал алхам болно” хэмээн тэрбээр онцолсон байна.

Ормузын хоолойгоос гарсан хөлөг онгоцууд тус бүс нутгийн далайн тээвэр аюулгүй болох хүртэл эргэж ирэхгүй гэдгийг Д.Трамп дурдсан байна. "Хэрэв энэхүү хүмүүнлэгийн үйл явцад ямар нэгэн байдлаар саад учруулбал, харамсалтай нь тэр хөндлөнгийн оролцоог хүчээр шийдвэрлэхэд хүрнэ" гэж тэрбээр анхааруулжээ.

Д.Трамп Ираныг мөн адил хүмүүнлэгийн алхам хийнэ гэж мэдэгдэж байгаа боловч тус улсын өндөр албан тушаалтан АНУ-ыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав. "АНУ Ормузын хоолойн далайн тээврийн шинэ дүрэм журамд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн явдал гэж үзэх болно" гэж Ираны парламентын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Эбрахим Азизи даваа гарагт "X" (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28