Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо
Б. Марал
2026-05-04
/
Нийгэм

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо

 

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдах ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, хүүхдийн мэргэжилтэн, нярайн эмч, нөхөн үржихүйн зохицуулагч, эх баригч зэрэг мэргэжлийн 200 зочид, төлөөлөгчид оролцож байна.                          

Тогтвортой хөгжлийн зорилтод эхийн эндэгдлийн харьцааг (100000 амьд төрөлтөд) 70 ба түүнээс доош болгон бууруулах, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг  25-аас доош болгон бууруулах, нярайн эндэгдлийн түвшинг 12-оос доош болгон бууруулах зорилт тавьсан.

 Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бие даасан эх барихуйн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” болон “Эх баригчийг хөгжүүлэх” 2025-2028 оны төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна.

Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны Олон улсын эх баригчдын өдрийг “Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд эх баригчдын хүний нөөц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал, мэргэжлийн бие даасан байдлыг дэмжих замаар эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг онцолж байна.

 Энэхүү үндэсний зөвлөгөөн нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д тусгагдсан сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх, эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх, бодлогын нэгдсэн уялдааг хангаснаар эх, хүүхэд бүр эрүүл эсэн мэнд амаржих боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28