“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
Б. Марал
2026-05-04
/
Нийгэм

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

 

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлнэ. Тус төслийн хүрээнд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан үерийн хамгаалалтын системийг бий болгох юм. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг уламжлалт арга буюу газар ухаж шууд солихгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломжийг олгодог. Ингэснээр зам талбай сэтлэх, хөдөлгөөн хаах зэрэг хүндрэл багасаж, барилгын ажлын явцад үүсэх тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурах ач холбогдолтой.

Төслийн хүрээнд нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 орчим худгийг засварлахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20–30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30–50 жилээр уртасна. 

Инженерийн системийн найдвартай байдал дээшилснээр гэнэтийн эвдрэл, осол, доголдлын давтамж буурах юм. Бохир усны алдагдал, нэвчилт буурснаар хөрс болон газрын доорх усны бохирдол багасаж, эвгүй үнэр, халдвар тархах эрсдэл буурна. Энэ нь нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр их хэмжээний бороо, үерийн үед бохир ус халих, гудамж талбай усанд автах эрсдэл буурна. Төслийн хэрэгжилтийн явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо нэмэгдэж, ажлын байр бий болох, инженер техникийн ажилтнуудын ур чадвар дээшлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр өгөөж бий болно. “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь зөвхөн хуучирсан шугам солих ажил биш, Улаанбаатар хотыг илүү аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйд хүргэх суурь дэд бүтцийн шинэчлэл байхаар төлөвлөсөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28