Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ
Б. Марал
2026-05-04
/
Улс төр

Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ

 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд нийт 100 га талбайд ногоон тэжээл тариална.

Монгол Улс 1,626 багтай. Аймгийн төв, сумын төвийн багууд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудыг хасаж тооцоход ногоон тэжээл тариалах шаардлагатай 1,071 баг байна. Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112,265 га талбай байна.

Эдгээр талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх юм. Малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ борлуулж, эдийн засгийн хувьд ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэнэ. Энэ жишгийг Архангай, Хэнтий аймгуудад хэрэгжүүлсэн туршлага бий.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 2021 онд 50 өрх 150 га-д ногоон тэжээл тариалсан. 2022 оноос туршлагажиж, 50 өрх нийлээд 30,000 боодол тэжээл хураан авчээ. Энэ нь нэг өрхөд 500 боодол ногдож байгаа гэсэн үг. 2023 онд тариалангийн талбай 400 га болж, 133 өрх хамрагдан 70,000 боодол (1,400 тонн) тэжээл бэлтгэж, нэг өрх 600–700 боодол хүртэл авдаг болсноор хэрэгцээгээ хангаад зогсохгүй зах зээлд борлуулж орлого олж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд ХАА-н эдэлбэр газар 1997 оныхтой харьцуулахад 2023 онд 15.3 мян.га-гаар буурсан, цаашид ч буурах хандлагатай байгаа. 2024 оны эцэст 57.6 сая мал тоологдож 1997 оныхтой харьцуулахад 2.0 дахин өссөн байна. Малын тоо тогтвортой өсөх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац, тэжээлийн хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн байдлаар бэлчээрийн даац 60 хувь нь хүртээмжтэй, 30 орчим хувь нь гандуу, 10 хувь нь гантай байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28