УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ
Б. Марал
2026-02-23
/
Улс төр

УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ

 

УИХ-ын дарга Н.Учрал Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгчээ. Тодруулбал, Иргэдийн хүсэлт, саналыг ЗГ хурлаар хэлэлцэж шийдэж байгаа аж. Тиймээс энэ хүрээнд УИХ-ын дарга чиглэл өгч байгаа нь энэ аж. 

Энэ хүрээнд дараах 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Төсөл, хөтөлбөрүүд эрчимжүүлэх чиглэлээр:

  • Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээ болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил эрчимжүүлэх,
  • Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд дулааны станц байгуулах төслийн хэрэгжилт эрчимжүүлэх,
  • Архангай аймгийн төвд дулаан хангамжийн систем байгуулах ажлыг судалж, танилцуулах,
  • Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг бүрэн дуусгаж, энэ онд ашиглалт оруулах,

Хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:

  • Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, ажиллагсдын цалинг нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах,
  • Ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ахмадын хөгжлийн төв барьж байгуулах асуудлыг судалж, танилцуулах,
  • Соёлын болон цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан хаагчдын бүтэц, орон тооны цомхотгол, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг судалж, холбогох арга хэмжээ авах,
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт болон зөвшөөрөл олгохтой холбогдсон журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орон нутаг бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох журмуудыг батлах, хяналт тавих
  • Орон нутагт газар олголтыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулах,

Шинээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр:

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах
  • АМНАТ-өөс тухайн орон нутагт илүү хуваарилах чиглэлээр холбогдох журам, хууль тогтоомжийн төсөл боловсруулах
  • Хүүхдийн эрхийн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох журмуудыг шуурхай батлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдуудад даалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28