“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ
Б. Марал
2026-05-01
/
Нийгэм

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагийг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

Тэгвэл 2026 оны хаврын мод тарих үйл ажиллагааг “Тэрбум мод таны тарьсан нэг модноос эхэлнэ” уриан дор зохион байгуулах гэж байна. Маргааш нээлтээ хийх энэхүү үйл ажилагаа нь иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, мод, сөөг тарих, арчлан ургуулах байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Тиймээс байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг БОАЖЯ, Нийслэлийн Байгаль орчны газар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс уриаллаа.

Хаврын мод тариалалтын хүрээнд есөн байршилд мод тарихаар төлөвлөжээ. Харин таван байршилд тарьц, суулгацын нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. “Тэрбум мод” тарих үндэсний өдөртэй холбогдуулан зохион байгуулж буй үзэсгэлэнд 80 байгууллага оролцон стандартын шаардлага хангасан тарьц суулгацыг иргэдэд шууд, найдвартай эх үүсвэрээс хүргэх аж.

Мод тариалах байршил

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Баянгол цэцэрлэгт хүрээлэн

-Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн

-Инчеоны мөрөөдлийн төгөл

-Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн

-Хоймор хайрхан мод тарих цэг

-Айцын ам мод тарих цэг

-Түргэний гол ногоон хэрэм зурвас

-УБЗАА-Мод үржүүлгийн газар

Мод худалдан авах байршил

Байршил 1: Хан-Уул дүүрэг Төв цэнгэлдэх хүрээлэн

Байршил 2: Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай

Байршил 3: Баянзүрх  дүүрэг 11-р хороо Экстрим спорт талбай

Байршил 4: Сонгинохайрхан дүүрэг Хүүхэд залуучуудын театр

Байршил 5: Налайх дүүрэг Соёлын төв ордны талбай

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсуудын нэг нь Монгол юм. Мод тарьж арчлан хамгаалах нь бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд чухал алхам. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш Монгол Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц дөрөв дахин нэмэгдэж, 163 саяд хүрчээ. Тэгвэл энэ онд нийт 50 сая мод тарих зорилт дэвшүүлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28