Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 15 дахь тулаанаа маргааш хийх гэж байна. Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй маргааш буюу орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужид тулалдана.
Барбадосын боксчин К.Бреди мэргэжлийн боксод 19 тулаан хийхдээ нэг удаа хожигдсон үзүүлэлттэй. Тэрбээр 2020 оны есдүгээр сард Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтод шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсан юм.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ