Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ
Б. Марал
2026-05-01
/
Улс төр

Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ

 

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг оновчтой удирдах, цаашид үүсэж болзошгүй хүндрэлүүдэд урьдчилан бэлтгэх бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг Тэргүүн Шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Нүүрсний олборлолт тогтвортой өсөж, дэлхийн зах зээл дээрх бусад түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа бөгөөд мөн боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна гэж байлаа.

Нөгөөтээгүүр Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, улмаар үйлдвэрлэлийн зардал нэмэгдэн, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурч, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолсон. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж Ж.Энхбаяр сайд танилцуулав.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулсан байна. Тухайлбал,

Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.

Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) -ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.

Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна.

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2027 оны төсвийн зарлагын хязгаар, 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28