Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Б. Марал
2026-05-01
/
Дэлхий

Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны талаар сүрдүүлсэн үг хэлсний дараа нефтийн үнэ багагүй хэмжээгээр өслөө. Тухайлбал, 6 дугаар сард нийлүүлэх Брент маркийн нэг баррель газрын тосны үнэ лхагва гарагт 7.1 хувиар өсөж, 119.19 долларт хүрчээ. Мөн хэсэгхэн хугацаанд 119.76 долларт хүрсэн байна.

Орос-Украины дайн дэгдсэн эхний саруудад нефтийн үнэ ийм түвшинд хүртэл өсөж байсан юм.

Мөн Америкийн WTI маркийн газрын тосны үнэ 7.6 хувиар өсөж, 107 доллароос давсан байна.

Д.Трамп хэлэхдээ “цөмийн хөтөлбөрийн асуудлаар Ирантай гэрээ байгуулж чадахгүй тохиолдолд Ормузын хоолойг нээхгүй” гэжээ. The Wall Street Journal сонинд бичсэнээр, уг хоолойг хэдэн сарын турш хааж магадгүй байна. Америкийн албаны хүмүүсийн ярьсныг эш татан тус сонинд бичсэнээр бол, Ираныг удаан хугацаанд бүслэн хаах төлөвлөгөөг бэлтгэхийг Д.Трамп туслахууддаа үүрэг болгосон байна. Саяхан тэрбээр Ойрх Дорнодын байдлыг хэлэлцэх үеэрээ Ираны эдийн засагт үзүүлэх дарамт шахалтыг үргэлжлүүлэх, тус улсын боомтуудаас хөлөг онгоцууд гарч явах, ирэхэд нь саад учруулах байдлаар газрын тосны экспортыг нь зогсоох нь зүйтэй гэж үзжээ.

“Ираныг бөмбөгдөх эсвэл зэвсэгт мөргөлдөөнөөс гарах нь илүү эрсдэлтэй Трамп үзэж байна” гэж WSJ сонинд бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28