Эмээлтээс Шувуун фабрик хүртэл 12.55 км авто зам барина
Б. Марал
2026-05-01
/
Нийгэм

Эмээлтээс Шувуун фабрик хүртэл 12.55 км авто зам барина

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина.

Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван "Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Шувуун фабрик хүртэлх нийт 12.55 км урт, хоёр эгнээ бүхий, 7 метр өргөн зорчих хэсэгтэй зам барина. Авто замын хоёр талд явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Мөн 27 байршилд борооны ус зайлуулах төмөр бетон хоолой суурилуулахаар зураг төсөлд тусгасан. Тус замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүсээс хотын төв рүү чиглэх хөдөлгөөний урсгалыг шинэ чиглэлд хуваарилж, Сонсголон болон Яармаг чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28