Усанд суусан
Б. Марал
2026-05-01
/
Нийгэм

Усанд суусан "УАЗ" автомашиныг татан гаргаж иргэний амь насыг аварчээ

 

Хөвсгөл аймгийн Галт сумын нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газарт хөдөлгөөн үйлдэж явсан  “УАЗ” 396252 загварын  ачааны автомашин хоёр зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлага өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд гаргаж,  “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин голын усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  "УАЗ" загварын суудлын автомашин "Буянт" голд суусан байсныг татан гаргалаа. Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар  гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, гол, нуурын усанд суусан зургаан тохиолдол бүртгэгдэж,  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есөн иргэний амь насыг авран хамгаалж,  15 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй болголоо.

Гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28